Жэки Чан нас барсан уу?

Холливудын нэрт жүжигчин Жэки Чан таалал төгссөн талаар Лос-Анжелесийн эмнэлэг мэдэгдлээ хэмээн http://pastehtml.com/view/1dud0mh.html сайтад мэдээлжээ. Тус сайтын мэдээллээр 100 гаруй кинонд дүр бүтээсэн домогт жүжигчин өнгөрсөн шөнө зүрхний шигдээсээр нас барсан гэнэ. Саяхныг хүртэл “Kung Fu Panda 2” кинонд ажиллаж байсан түүний үхлийн шалтгааныг эмч нар хэт шаргуу ажлын хуваарь, стресс нь түүний зүрхэнд ачаалал өгсөн хэмээн тодорхойлжээ. Тэрбээр уг нь өнөөдөр Хонгконгт очиж, дараагийн кино болох “1911” киноны зураг авалтад оролцож ёстой байжээ. 56 насандаа таалал төгссөн нэрт жүжигчний гэр бүлийн зүгээс ямар нэг мэдээлэл өгөөгүй байна. Хайртай жүжигчин нь нас барсан тухай харамсалтай мэдээг дуулсан түүний мянга мянган шүтэн бишрэгчид нь Facebook-т харууслын үгсээ бичсээр байна. Мөн жүжигчин Will Smith “Гайхалтай жүжигчин. Тэр үргэлж бид бүхний зүрх сэтгэлд хоногшин үлдэх болно” гэсэн бол АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама мөн түүний үхлийн талаар эмгэнэн гашуудсан тухай тус сайтад мэдээлжээ. Түүгээр ч зогсохгүй MTV хөгжмийн суваг баасан гаригт Жэки Чаны тухай дурсамж нэвтрүүлэг гаргана гэжээ.

Өмнө нь хэд хэдэн удаа Хонгконгийн домогт жүжигчин, найруулагчийг нас барсан талаарх цуурхал гарч байсан бөгөөд энэ удаагийнх ч ээлжит нэгэн дуулиан бололтой. Одоогийн байдлаар ямар нэг баттай эх сурвалж Жэки Чаны үхлийн талаар мэдээлээгүй байгаа юм.

Энэ блог таалагдаж байвал дэмжээд доод зургийг 1 дарчихаарай.

Сэтгэгдэлүүд:

1. OkiMoki | 2011-04-04 16:28:07
юу сулиараад байнаа??
2. Sweet Mommy | 2011-04-08 12:54:49
арай ч гүүү байлгүйдэээ
3. Munxuu101 | 2011-04-19 23:08:34
Ymar t1 hun iim ym yairj bna!!!
Shaal hudlaa amid baigaa!!!
4. enzo (зочин) | 2011-07-25 09:51:00
bitii hutsaad bai malnuudaa
5. ariun (зочин) | 2011-08-30 15:35:39
hairan tn jeki chan uhegui shal balai yum bichhin
6. sumt_FBI | 2011-09-29 11:13:51
та нар зөв ч бичсэн худлаа ч бичсэн хамаагүй амьд л байгаасай
7. ЗОЛЯ | 2011-09-29 11:29:18
Ёстой өвчтэй юм аа
Тийм зүйл болоогүй ээ
Бичсэн юмандаа хариуцлага хүлээж чадах уу өөрөө
8. bi (зочин) | 2012-06-01 14:33:30
өнөө өглөө л надад мэндчилгээ явуулсан байсань худлаа мэдээ байна
9. ggg (зочин) | 2012-06-02 11:56:44
нэг хужаа үхээ л биз тэгээд юэ гэж

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Copyright © 2012 - All Rights Reserved
Блогоос мэдээ мэдээлэл авч ашигласан тохиолдолд блогийн нэрийг заавал дурьдана уу!

Designed by T O P from LOVESTYLE